![](/uploads/201403/news/thumb/6fe9dd508629db172620024bd4e49af5_x3.jpg)
Өнгөрсөн оны гуравдугаар сараас Тамхины хяналтын хууль хэрэгжиж эхэлсэн. Холбогдох албаныхны хэлснээр уг хууль хэрэгжиж эхэлснээр гудамж талбай, нийтийн эзэмшлийн газар, нийтийн хоол, худалдаа, баар цэнгээний газар, албан байгууллагад дам тамхидалтад нэрвэгдэх байдал арилж байгаа гэлээ.
Дээрх хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсгийнхний уулзалтыг зохион байгуулжээ. Уг уулзалтаар салбарууд хууль хэрэгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашдын үйл ажиллагааны танилцуулгаа хийж, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар “Тамхины хяналт”-ын хууль хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд ярилцсан байна.
ЭМЯ, ЭЗЯ, ҮХААЯ, МХЕГ, ЦЕГ, ГЕГ, НЗДТГ, ШӨХТГ, НЭМГ, НЭМҮТ, СЭМҮТ-ийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн уулзалтад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцож, тамхины хяналтын хуулийн хэрэгжүүлэхэд салбаруудын хамтын ажиллагаа хангах, иргэд, төрийн бус байгууллага, өсвөр үеийнхний идэвх оролцоог нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга замын талаар гишүүдтэй санал солилцжээ.
Уулзалтаас “Тамхины хяналт”-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын аян зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, салбарууд хамтран ажиллахаар болсон байна.
Тамхины хяналтыг эрчимжүүлнэ | ||
Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.