![](/uploads/201403/news/thumb/cbb64dc0cdc240b56630e3cced6cdbcf_x3.jpg)
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо өнгөрсөн Даваа гарагт хуралдаж Үндэсний хорооны 2013 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, 2014 оны ажлын төлөвлөгөөний төсөл, “ХАБЭА-н сарын аян-2014”-ыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, сарын аяны төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлыг хэлэлцсэн.
Хуралдаанаар "ХАБЭА-н сарын аян-2014”-ыг уламжлал болгон энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулах шийдвэрийг үндэсний хорооны хурлаас гаргасан байна.
Сарын аяныг зохион байгуулах талаар аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, хөдөлмөрийн хэлтэс, дээрх салбарын яамдад чиглэл хүргүүлжээ.
Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө сарын аян зарлалаа | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.