
МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 10:00 цагт “Чингис” зочид буудлын хурлын тамхимд эхэлнэ.
Энэхүү хурлаар МҮОХ-ны дараагийн шинэ ерөнхийлөгчийг томилох асуудал, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн өнгөрсөн аравдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөх болсноо өргөдөлдөө дурдсан.
Одоогоор МҮОХ-ны ерөнхийлөгчийг дэд ерөнхийлөгч Б.Батүшиг орлон гүйцэтгэж байгаа юм. Б.Батүшиг нь МҮОХ-ын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөө илэрхийлсэн.
Мөн түүнтэй хамт МҮОХ-г удирдахаар олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Бат-Энх нарын хүмүүс өрсөлдөх юм.
Нэмж хэлэхэд, МҮОХ-ны харъяад спортын бүх холбоод мөн Допингийн эсрэг төв багтдаг билээ.
МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр болно | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.