Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн баасан гарагт Бельгийн Вант улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мишэль Малербыг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Элчин сайд М.Малерб Итгэмжлэх жуух бичгээ барьсанд баяр хүргэж, Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан байна.
Мөн Монгол-Бельгийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг талууд тэмдэглээд цаашид эрх зүйн шинэчлэл, хууль зүйн салбарт хамтран ажиллах боломж бололцоо байгаа гэдгийг Элчин сайд М.Малерб онцлож, тус салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Бельгийн вант улстай хамтран ажиллана | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.