Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

2019-11-28 15:00:34

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө Хөвсгөлийн уулсаар, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 28-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 19-24 хэм,  Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө  22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 12-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Салхи 30 болон 12-р сарын 1-3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 30-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй