![](/uploads/201403/news/thumb/aa83a674addd9b31d085a83855bf7542_x3.jpg)
Манай улсад Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл хэрэгжихээр болжээ.
Хоёр жилийн хугацаатай хэрэгжих энэхүү төсөл нь Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хянах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилготой аж.
Төслийн зээлийн гэрээний хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 20 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр төлөвлөсөн. Төслийн зээлийн гэрээний хүрээнд Азийн хөгжлийн банкнаас хийгдэх санхүүжилт нь энгийн эх үүсвэрээс санхүүжих арилжааны зээлийн хөрөнгөөс бүрдэх бөгөөд уг зээл нь 15 жилийн хугацаатай, үүнээс таван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж зээлийн хүү нь Лондоны биржийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.4 хувь шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ажээ.
Төслийг хэрэгжүүлснээр банкуудын бүтээмжит байдлыг дээшлүүлж, мөнгө угаах болон бусад гэмт хэрэгтэй тэмцэхэд дэмжлэг болох, олон улсын санхүүгийн зах зээлд нэгдэн орох боломжуудыг улам өргөтгөх зэрэг эдийн засаг, нийгэмд шууд ба шууд бус үр ашгийг бий болгоно гэж үзэж байна.
Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэнэ | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.