
Чөлөөт бөхийн Бүх Японы өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Токио хотын “Комазава” спортын ордонд боллоо.
Олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубт хичээллэдэг Монгол охин Бямбасүрэнгийн Хулан 58 кг-ын жинд тав ялж алтан медалийн эзэн болов.
Б.Хулан Бүх Японы аваргад сүүлийн хоёр жил дараалан түрүүлснээс гадна шилдэг тамирчны шагналыг хүртжээ.
Өдгөө 15 настай тэрбээр энэ жилийн дөрөвдүгээр сард Хэнтийд болсон өсвөр үеийн УАШТ-д түрүүлж ДАШТ, Азийн аваргад оролцсон юм. Түүний төрсөн дүү Б.Халиун 54 кг-ын жинд шилдэг наймд шалгарчээ. Энэ жилийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд 181 сургууль, клубийн 611 тамирчин өрсөлдсөн байна.
Монгол охин бүх Японы аваргад хоёр жил дараалан түрүүлэв | ||
Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.