![](/uploads/201403/news/thumb/3fb86cba3efdb8665dc6e443db5ccf0b_x3.jpg)
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг Батлан хамгаалах их сургуульд айлчлан, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ багш, эрдэмтэн судлаачид болон сонсогч, оюутнуудтай уулзалт хийж, чөлөөтэй ярилцжээ.
Батлан хамгаалах их сургууль нь 300 орчим эрдэмтэн багш, 4000 гаруй сонсогч, оюутантай Монгол улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчдыг бэлтгэдэг эрдэм шинжилгээ, судалгааны томоохон уурхай юм. Энэхүү сургуулийн төлөөлөл болсон залуустай ерөнхий сайд цэрэг-эх оронч үзэл, үндэсний бахархал, өнөөгийн монгол залуус, амьдралын зорилго, зорилт, интернетийн хэрэглээ зэрэг залуусын сонирхсон бүхий л сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн байна.
Ерөнхий сайд БХИС-д зочлов | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.