Шууд Chart

“Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Г.Мөнхболор тэргүүллээ

2019-11-28 17:24:51

Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд зарласан “Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны ялагчид өнөөдөр тодорлоо.

МҮОНРТ-ийн байранд сүүлчийн шалгаруулалт нь болж, нэгдүгээр байрт Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч Г.Мөнхболор, хоёр болон гуравдугаар байрыг “Дорнод” ахлах сургуулийн 12А ангийн сурагч А.Анхбаяр, нийслэлийн 11 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч Л.Уянга нар эзэлсэн юм.

Түүнчлэн ивээн тэтгэгчдийн шагналыг Хэнтий аймгийн Алтангадаст нэгдүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Өнөмөнх, нийслэлийн "Оюуны-Ундраа" сургуулийн 12А ангийн сурагч С.Сансарбаяр, Дундговь аймгийн "Хүмүүнлэг" сургуулийн 12А ангийн сурагч З.Анударь, Хэнтий аймгийн Баруун урт сумын гуравдугаар сургуулийн 12А ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн, нийслэлийн 11 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч А.Ананд нар гардлаа. 

Шүүгчээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн программын нэгдсэн хэлтсийн дарга, зохиолч, яруу найрагч М.Эрдэнэбат, олон улсын сэтгүүлч Л.Ариун-Учрал, гадаад харилцааны мэргэжилтэн, бизнес эрхлэгч Б.Ариунболд, олон улсын сэтгүүлч, “RackCorp”-ийн захирал, “OOGII brand” болон “OOGII Edu” үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг нар ажилласан юм.

Энэхүү уралдааныг Австрали Улсын Сидней хотод төвтэй “Oogii edu”-н хамт олон ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдын дунд өнгөрсөн аравдугаар сарын 3-наас энэ сарын 1 хүртэл зарлаад байв.

Ийнхүү нэгдүгээр байрын эзэнд Авсрали Улсад нэг жилийн хугацаатай үнэ төлбөргүй сурч, амьдрах эрх гардуулсан бол хоёр болон гутгаар байрынханд Монгол Улсдаа англи хэлний зуны сургалтад хамрагдах, Англи хэлний ном, сурах бичиг болон МҮОНРТ-ээс гарын бэлэн олгосон юм.

Энэхүү уралдаанд 300 орчим хүүхэд өрсөлдсөн бөгөөд сүүлчийн шалгаруулалтад 25-ийг нь шүүж, гарын бэлэн тус бүр 50 мянган төгрөг гардуулав.

Тус уралдааны зорилго нь Монгол хүүхэд, залуусын боловсролыг дэмжих, сайжруулах болоод хүрээлэн буй орчиндоо өөрийн мэдлэг, боловсролоо зориулах, эх оронч иргэнийг бага залуугаас нь бэлдэхэд оршиж байна.

 



















Нийтэлсэн: У.Баярсайхан

“Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Г.Мөнхболор тэргүүллээ   
Үзсэн: 3452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nuts [127.0.0.xxx] 2019-11-30 00:11
Bayr ulam ih amjilt gargarai
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 12:29
Хүүхдүүддээ баяр хүргэе. ~Хэнтий аймгийн Баруун урт сум гэж байхгүй шүү!!!

Бидэнтэй нэгдээрэй