
Италийн Милан хотноо “Best kids model of the universe pageant” олон улсын уралдаан болж, “Бяцхан мисс-2019” уралдааны тэргүүн байрын шагналт, мөнгөн титмийн эзэн А.Төгсгоо гран при хүртлээ.
Уг уралдаан дөрвөн насны ангилалд өрсөлдсөн бөгөөд А.Төгсгоо нь “Хобби” дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч аж.
Мөн “Best kids model Talent” шагналыг хүртсэнээс гадна “Бяцхан мисс”, шилдэг охид болох Э.Энхрийлэн, Н.Биндэръяа, Б.Баярмаа, Ц.Анужин, Б.Маргад нар ч Италийн загварын тайзнаа гялалзаж чадсаныг дараах амжилт харуулна.
Охидын амжилт
А.Төгсгоо. “Best of the best kids model of the universe” шилдгийн шилдэг Гранпри шагнал, Baby ангиллын “Best kids model talent” номинацийн эзэн, Хос титмийн эзэн,
Ц.Анужин. Baby ангиллын ялагч “Best kids model of the universe” номинаци, титмийн эзэн,
Б.Маргад. Mini ангиллын “Best kids model international” номинаци, титмийн эзэн,
Э.Энхрийлэн. Pre-teen ангиллын “Best kids model of the World” номинаци, титмийн эзэн,
Н.Биндэръяа. Pre-teen ангиллын “Best kids model of Asia” номинаци, титмийн эзэн,
Б.Баярмаа. Teen ангиллын “Best teen model National costume”, “Best teen model of Asia” хос номинаци, Хос титмийн эзнээр тус тус шалгарчээ.
Сурагч А.Төгсгоо “Best of best kids model of the Universe”-ийн гран прид шалгарчээ | ||
Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.