Шууд Chart

МҮОХ-ны ерөнхийлөгчийг ирэх 2020 оны гуравдугаар сарын 6-нд тодруулна

2019-11-29 09:47:55

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн ээлжит бус чуулган өчигдөр болсон. Уг чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгоно гэсэн хүлээлт спорт сонирхогчдын дунд байсан ч түр хойшлогдож, зөвхөн олимпизмын асуудлыг хэлэлцэв.

Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийг ирэх 2020 оны гуравдугаар сарын 6-нд тодруулах гэнэ.

Олон улсын олимпийн хорооны дүрмээр МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зарласан өдрөөс хойш дор хаяж 90 хоногийн дараа сонгууль явуулах журамтай юм байна. Энэхүү журмын дагуу өчигдрөөс эхлэн сонгуулийг зарлаж, нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвших эсэхээ мэдүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой юм байна.

Уг хороог одоогоор тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцаж байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны ерөнхийлөгчийг ирэх 2020 оны гуравдугаар сарын 6-нд тодруулна   
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй