Шууд Chart

Олон улсын залуучуудын “Ногоон наадам” ирэх оны нэгдүгээр сард болно

2019-11-29 10:27:22

МҮОХ-ны ээлжит бус хурлаар ирэх оны есдүгээр сарын 13-20-ны хооронд Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулагдах Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын бэлтгэл ажлын тухай тайлагналаа.

Энэхүү наадамд зориулж зургаан барилга байгууламжийг барьж байгуулан сэргээн засварлаж байгаа юм.

Үүнд техник спортын төв, степпе арена, усан спортын төв, Яармаг цэнгэлдэх, “Буянт-Ухаа” спорт ордон, Чойжин Ламын сүм зэрэг багтаж байна.

Тэмцээнд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ыг хэрэгжүүлж буй НҮБ-ын нийт 195 гишүүн орны 18 нас хүртэлх 4000 гаруй тамирчин оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн тус наадам нь цаашид хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тэмцээний спортын төрлүүдийн хувьд :

  • Байт харваа
  • Буудлага
  • Волейбол
  • Жүдо бөх
  • Жиү жицү бөх
  • Крикет
  • Кураш бөх
  • Сагсаг бөмбөг (5х5;3х3)
  • Самбо бөх
  • Спорт авиралт
  • Таеквондо
  • Туялзуур сэлэм
  • Усанд сэлэлт
  • Хөлбөмбөг
  • Хөнгөн атлетик
  • Цахим спорт
  • Чөлөөт бөх
  • Шатар
  • Ширээний теннис

 Паралимпийн төрлүүд :

  • Жүдо бөх
  • Туялзуур сэлэм

Тусгай олимп :

  • Волейбол
  • Ширээний теннис

 Дифлимп :

  • Сагсан бөмбөг (5х5)
  • Шатар гэсэн 25 спортын төрөл багтжээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон улсын залуучуудын “Ногоон наадам” ирэх оны нэгдүгээр сард болно  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй