Шууд Chart

Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ

2014-03-17 10:58:12

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.

Уг  барилдаанд улс аймгийн алдар цолтой  224 бөх зодоглосноос Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээ, Хөтөлийн цемент шохой ХХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүлж, Ховд аймгийн андмань сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээ,  “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.

Дашрамд дурдахад, Монголын Зэвсэгт хүчний ойд зориулсан энэхүү барилдааныг анх 1977 онд зохион байгуулж байсан бөгөөд, улсын аварга Д.Хадбаатар түрүүлж байжээ. Түүнээс хойш армийн барилдааныг Д.Хадбаатар аварга гурван ч удаа магнайлж байсан бол дархан аварга Д.Бат-Эрдэнэ 1990-ээд онд тав түрүүлж байжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ  
Үзсэн: 1440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй