Шууд Chart

Шуурхай ажиллагааны бригадууд 24 цагаар ажиллаж эхэллээ

2019-11-29 10:55:19

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээний тарифыг тодорхой хязгаартайгаар 100 хувь хөнгөлсөнтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, гэмтэл тасралт гарсан үед цахилгаан хангамжийг түргэн хугацаанд сэргээх зорилгоор ажлын бус өдөр болон шөнийн цагаар ажиллах шуурхай ажиллагааны нэмэлт бригадууд энэ сарын 25-наас ажиллаж эхэллээ.

Баруун болон Зүүн түгээх төвүүдээс гарч буй нэмэлт бригадууд нь шугам сүлжээ тоноглолд гарсан гэмтэл саатлыг богино хугацаанд сэргээн засварлах, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн бригадууд хэрэглэгчдийн дуудлагыг барагдуулах үүрэгтэйгээр ирэх оны хоёрдугаар сарыг дуустал 24 цагийн турш ажиллана.

Түүнчлэн цахилгаан эрчим хүчний өвлийн их ачаалал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь шугам сүлжээ тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарч, нийт ажилтныг сахилга хариуцлагын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Шуурхай ажиллагааны бригадууд 24 цагаар ажиллаж эхэллээ  
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй