Шууд Chart

Аудитын сургалт боллоо

2014-03-17 13:46:15

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албанаас өнөөдөр таниулах сургалтыг хийлээ. Сургалтын гол зорилго нь дотоод аудитын тухай ойлголт, дотоод аудитын хэрэгцээ шаардлага, хяналт шалгалтын ялгаа зэрэг мэдээллийг сургалтад хамрагдсан хүмүүст өгөхөд чиглэжээ.

Дотоод аудитын албанаас зохион байгуулсан уг таниулах сургалтад дүүргийн Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн нэгдэл, СӨХ, өрхийн эмнэлэг, хороод, харьяа хэлтэс албадын дарга, нягтлан бодогч нар хамрагдсан байна.
 
130 гаруй хүнийг хамарсан уг сургалтаар дотоод аудитын үйлчилгээг хэн авдаг, дотоод аудитын албаны тухай хууль тогтоомжид хэрхэн тусгасан байдаг, дүүргийн дотоод аудитын албаны бүтэц, орон тооны байдал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгчээ. Мөн сургалтад хамрагдсан хүмүүсийн сонирхсон асуултад хариулт өгч, мэргэжил арга зүйн  зөвлөгөөг өгсөн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Аудитын сургалт боллоо  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй