
Л.В.Бетховены IX симфонийг 10 мянган үзэгч-найрал дуучинтай тоглоход Монгол хийлч тэргүүлэх хөгжимчнөөр ажиллажээ.
Хийлч Х.Санчир оркестрынхоо энэ жилийн тэргүүлэх хийлчдийн нэг аж. Жил жилд шалгаруулалтаар тодруулдаг юм байна. "Яг концертмейстер гэж хэлж болохгүй юм билээ. Vorspieler гэдэг. Эхэндээ ойлгохгүй байснаа, учрыг нь олмогцоо шалгалт өгөөд эрхтэй болсон. Энэ жил би оркестрынхоо Vorspieler. Дараа жил улирмаар бол дахин шалгалт өгөх ёстой. Олон улсын чанартай томоохон тоглолтуудад гадаадаас мастер хөгжимчид урьж Vorspieler-ээр залдаг" гэж Х.Санчир ярилаа.
Тэрбээр "10 мянган хүн өөдөөс босоод ирэхэд арьс арзайж байдаг шүү" гэж инээлгэв.
Монгол хөгжимчин Осака хотын сонгодог хөгжмийн гол тайзнаа тэргүүлэх үүрэгтэйгээр гурван үдшийн турш ажилласан байна.
Монгол хийлч тэргүүлэх хөгжимчнөөр ажиллажээ | ||
Үзсэн: 559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.