
“Учралын намар”, “Миний нандин”, “Үлэмжийн гоо” зэрэг дуугаараа сонсогчдын талархлыг хүлээгээд буй дуучин Ганболдын Дэлгэрцогтын ээлжит уран бүтээл “Шинэ жил” нэртэйгээр гарчээ.
Шүлгийг нь Б.Ариунтөгс бичиж, хөгжмийг “Аянга” студийн захирал, хөгжмийн зохиолч Э.Эрболд “урласан” бол клипийг “2B ENTERTAINMENT”-ийн залуус гүйцэтгэсэн байна.
Шинэ жилийн баярыг дуу, хөгжим, бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганган гацуур, өнгө өнгийн салют, оргилуун дарстай хорших уг бүтээл улам өнгө нэмэх биз ээ.
Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтохын шавиас гадна уран бүтээл болгондоо цензур тавьж, “чанар”-ыг эрхэмлэдэг нь маш том үзүүлэлт юм.
Дуучин Г.Дэлгэрцогтын ээлжит уран бүтээл “Шинэ жил” | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.