![](/uploads/201403/news/thumb/44107f152ba6b1a6b40121550498f2af_x3.jpg)
Монгол цэргийн өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб уламжлал болгон зохион байгуулдаг дүүргийнхээ чөлөөнд гарсан үе үеийн ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өчигдөр боллоо.
Уг эргэн дурсахуй арга хэмжээг нээж дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах Сүхбаатар дүүргийн цэргийн штабын түүхийг бичилцэж байгаа ахмад дайчид, офицер, ахлагч, түрүүч, байлдагчиддаа Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярын мэнд хүргэв.
Энэ үеэр Дүүргийн Цэргийн штабын дарга Л.Батаа, дэд хурандаа Р.Цэрэндагва болон үе үеийн дарга нар болон Зэвсэгт хүчний 124,150,181-р ангийн офицер, ахлагч нар ахмад дайчиддаа мэндчилгээ дэвшүүлж урлагийн тоглолтоор бэлэг барьлаа.
Ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.