Шууд Chart

“The HU” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийнэ

2019-12-05 11:31:15

Монголын язгуур урлагийг орчин цагийн хөгжимтэй хослуулан дэлхий дахинд нэрээ цуурайтуулж яваа “The HU” хамтлаг ирэх 2020 оны гуравдугаар сард Япон Улсад тоглолтоо хийхээр болжээ.

Дээрх улс  дахь албан ёсны аялан тоглолт ирэх гуравдугаар сарын 12-нд Токио хотод болох бол маргааш нь Осака хотод үргэлжлэх аж.

Япон Улсын “UDO” хөгжмийн агентлагтай байгуулсан албан ёсны гэрээний дагуу аялан тоглолтыг тус агентлаг зохион байгуулах юм. “The HU” хамтлагийн “Гэрэг” цомгийн Япон дахь албан ёсны нээлт энэ сарын 21-нд болох гэнэ.

“Гэрэг” цомог өнгөрсөн есдүгээр сард худалдаанд гарснаасаа хойш борлуулалтаараа тэргүүлж Биллборд хөгжмийн сэтгүүлийн рок урсгалын цомгийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байна. “The HU” хамтлаг АНУ-д хийх аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд Америкийн цагаар энэ сарын 05-ны өдөр Калифорни мужийн Санта Ана хотод, 06-ны өдөр Помона хотод, 10-ны өдөр Лос Анжелес хотод тоглоод 15-нд эх орондоо ирнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“The HU” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийнэ   
Үзсэн: 2251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ахан дүүс нь [127.0.0.xxx] 2019-12-06 09:36
Сайхан залуус байна Амжилт хүсье.Та нартаа Монголчууд улам их амжилт хүсэж байгаа. Далимд нь хэлэхэд даруухан байж ололт амжилтаа улам ахиулаарай. Гадаадын одод дотор нэр алдартай болоод эвдэрч буруу замаар орсон залуус их байдаг шүү. Үүнийг байнга анхаарч яваарай

Бидэнтэй нэгдээрэй