Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-03-18 09:57:50

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “”Роснефть” Монголд газрын тосны хайгуул хийх санал тавив”, “Дундаж”, “Хогны уутны амыг 2.7 тэрбум төгрөгөөр уяна гэнэ үү” зэрэг нийтлэл сурвалжлага болон О.Магнайгийн “Менежментийн гэрээний заалтууд хүчин төгөлдөр хэвээрээ байгаа”, Э.Бат-Үүлийн “Шилжин ирэгсдэд инженерийн байгууламжтай сууцтай байх шаардлага тавина” зэрэг сурвалжлагыг онцлож байна. 
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнуудын соёлжсон хувилбар нь АТГ-ынхан болжээ”, “Монгол төрийн сүүлийн 20 жилийн ганц бүтээн байгуулалт нь дэлхийд томд орох Сонсголонгийн шорон” зэрэг мэдээ сурвалжлага болон УИХ-ын дарга З.Энхболдын “Танайх гэрээгээ зөрчиж байгааг анхаарна уу” нэртэй аян замын тэмдэглэл түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн “Сонгуулийн зардлыг танахын тулд хуулиар зохицуулна” гэсэн  ярилцлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ард” кино театр ломбард болж, “АСА” цирк хэвээрээ л байна”, “Арьс шир боловсруулах экологид ээлтэй технологид шилжих шаардлага ба боломж”, “Гурван жил луу унжсан хувьцаа” зэрэг нийтлэл сурвалжлага болон Хилийн цэргийн түүх судалгааны секторын эрхлэгч, хошууч С.Гүржавын “Хилчид хамгийн эх оронч хүмүүс” нэртэй ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “С.Эрдэнийн вант улсын “Ноёрхол””, “Кримийн хойг Оросынх боллоо”, “Энэ засгийн хамгийн өөдрөг сайд”, “Ерөнхийлөгч өө, Аавын хүүхэд алаггүй гэдэг дээ” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлов.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт МУИС-ын Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Алтанцэцэгийн “Төрийн хуудуутай үйлдэл Монгол хүний зан чанарыг эвдээд байна” нэртэй ярилцлага болон “Дээл хөөргөсөн атаман, “шалдан бацаан”-ы дуэль буюу циркийн эмгэнэл”, “390 сая төгрөгөөр барилгын суурь л цутгажээ”, “Буудайн сангийн угшлыг хувьчлах уу” зэрэг нийтлэл, сурвалжлагыг онцлож байна.
 
“Өглөөний сонин”-оос “Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргал сайд нараасаа илүү эрх мэдэлтэй” нэртэй сурвалжлага болон Э.Бат-Үүлийн “Энэ жил 335 мянган өрхөд хогны дөрвөн төрлийн уут тараана”, Авто тээврийн үндэсний төвийн захирал, НИТХ-ын төлөөлөгч, Монгол улсын зөвлөх инженер Т.Болдбаатарын “Авто тээврийн хэрэгслийг бүртгэхдээ регистрийн дугаар олгох шаардлагатай” зэрэг сурвалжлагыг уншиж болно.
 
“Үндэсний шуудан” сониноос “Хариуцлага нэхсэн хариуцлагагүй мэдэгдлүүд”, “Зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж эхэлье, Хотын даргаа” нэртэй сурвалжлага мэдээ болон  Эдийн засаг хөгжлийн яамны Төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбатын “Энэ онд концессын гэрээгээр 50 төслийг хэрэгжүүлж амжихгүй”, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаагийн “Асуудлын нэг талыг барьж биш цогцоор нь шийдэхийг зорьж байна” нэртэй ярилцлагыг уншиж болно.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй