Шууд Chart

“Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн үзэгчдэд хүрч эхэллээ

2019-12-06 10:52:17

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн үзэгчдэд хүрч эхэлжээ.  

Ардчиллын ахмад зүтгэлтэн, зураач Л.Хадбаатарын "Ардчиллын алтан шонхрууд” уран бүтээлийн дээж болох ардчилсан хувьсгалын үйл явцыг зургаар илэрхийлсэн 400 гаруй бүтээл тус үзэсгэлэнд тавигджээ.

Нээлтийн арга хэмжэээнд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, "Ардчилсан ахмадын холбоо"-ны тэргүүн Ш.Батбаяр, "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн С.Одонтуяа болон ардчиллын анхдагчид оролцож, зураач Л.Хадбаатарт  баяр хүргэлээ.

“Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 12-ыг хүртэл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжлэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн үзэгчдэд хүрч эхэллээ  
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй