Шууд Chart

Эрдэнэт үйлдвэр 40 жилийн нөөцтэй

2014-03-18 10:25:01

Анх 1978 онд ашиглалтад орсон уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1980 онд найман сая, 1981 онд 16 сая, 1989 онд 20 сая тонн хүдэр боловсруулж байжээ.

Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр өнөөдөр хүчин чадлынхаа 70 хувийг ашиглаж байгаа бөгөөд жилд дунджаар 25 сая тонн хүдэр боловсруулж, жилд 500 мянган тонн зэсийн баяжмал, дөрвөн мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг байна.

Тус үйлдвэр өнөөдөр зэс, молибдений баяжмалын экспортоороо дэлхийд дээгүүрт буюу эхний аравт бичигддэг бөгөөд үйлдвэрийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Эрдэнэтийн овооны одоо байгаа нөөцийг ашиглахын зэрэгцээ, одоо тогтоогдоод байгаа шандын ордын нөөцийг ашиглавал, эрдэнэтийн баяжуулах үйлдвэр 55 жил ажиллах бололцоотой ажээ.
 
Хэрэв хаягдлын далан дахь хүдэр, исэлдсэн хүдэр, балансын бус хүдрийг дэвшилтэт технологиор дахин боловсруулж чадвал, Эрдэнэт үйлдвэр дахин 20-25 жил ажиллана гэсэн тооцоог гаргасан аж.  Өөрөөр хэлбэл, өнөөдөр Эрдэнэтийн овооны нөөц багасч байгаа ч байгаа боломжоо ашиглаж чадвал тус үйлдвэр цаашид 40 жил ажиллах бололцоо байгаа ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрдэнэт үйлдвэр 40 жилийн нөөцтэй  
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй