Шууд Chart

Монголын барилга, цементийн компаниуд “The Building show-2019” үзэсгэлэнд оролцов

2019-12-06 16:43:08

2019 оны 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдаж буй Хойд Америкийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн болох “The Building show-2019”-д Монголын Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн 12 компанийн төлөөлөл амжилттай оролцож байна.

Канад Улсад 30 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн үзэсгэлэнд 30,000 гаруй барилгын салбарын мэргэжилтнүүд оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ЭСЯ-ны төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлт болон олон улсын оролцогчдод зориулсан хөтөлбөрт оролцов.


Монголын барилга, цементийн компаниуд “The Building show-2019” үзэсгэлэнд оролцов   
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй