
Герман Улсад зохион байгуулагдсан латин бүжгийн ДАШТ-д Монголын “Moon dance” хамтлаг оролцож, зургаадугаар байр эзлэн, “Оддын бүжиг” хамтлаг долдугаарт шалгарсан тухай бид мэдээллэсэн.
Тэгвэл энэ удаа “Grun Gold” хамтлагт Монгол охин бүжиглэж, дэлхийн аварга боллоо. Германы бүжгийн “Grun Gold” хамтлагт бүжиглэдэг Н.Онондарийг манай уншигчид эчнээ таних билээ.
Тэрбээр 2018 оны Латин бүжгийн ДАШТ-д түрүүлж, Латин бүжгийн формэйшн төрөлд хамтлагаараа дэлхийн аварга болж байсан ба Германы “Grun Gold” хамтлагийн нүүр царай болсон бүжигчин юм.
Н.Онондарь өдгөө Германы Бремен хотод амьдардаг ба Монгол төдийгүй дэлхийн олон мянган залууст үлгэр дуурайлал болдог билээ.
“Grun Gold” хамтлагт Монгол охин бүжиглэж, дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.