Шууд Chart

Тулаанч Г.Баяртогтох БНСУ-ын тамирчинтай Азийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөнө

2019-12-09 17:51:00

“Чингэс” мэргэжлийн боксын холбооноос зохион байгуулж буй хүндэвтэр жингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тулаанд Монгол Улсын тамирчин, “WBC”-гийн дэлхийн залуучуудын аварга Г.Баяртогтох өрсөлдөх гэж байна.

Тэмцээн Монгол бөхийн өргөөнд ирэх оны нэгдүгээр сарын 11-нд болох бөгөөд манай улсын улсын тамирчны эсрэг БНСУ-ын тулаанч Хуан Тае Бае өрсөлдөнө.

Г.Баяртогтохын хувьд өдгөө 40 настай, 91 кг жинтэй, 170 см өндөр. Амжилт нь 33-26-(22KO) гэсэн үзүүлэлттэй бол өрсөлдөгч нь 30 настай, 91 кг жинтэй, 185 см өндөр. 8-1-1(4KO) гэсэн амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Тэд 10 раундаар тулалдах бөгөөд хэн ялсан нь Дэлхийн боксын холбооны “WBA” Азийн аваргын тэмцээнд өрсөлдөх юм.

Дээрх тэмцээний рингэнд БНХАУ, Малайзын тамирчдын хэн нэг нь гарах нь тун удахгүй тодрох юм байна.

Сонирхуулахад, Г.Баяртогтох 2014 онд “Аса” циркт БНСУ-ын тамирчин Ким Киннамтай тулалдаж тавдугаар үед хүнд цохилтоор буулгаж авч байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Тэгвэл одоо тулалдах гэж байгаа тамирчин Ким Киннамтай нэг багшийн шавь аж. Тиймээс энэ удаа хамт бэлтгэл хийдэг тамирчныхаа хариуг авахаар ирж байгаа гэж ойлгож болох юм.

Энэ үеэр 10 орчим хамтлаг, дуучин үзэгчдэд уран бүтээлээ хүргэхээс гадна тулаанч Г.Баяртогтохын шүлгээр бүтсэн Монголын мэргэжлийн боксчдод зориулсан “Мөнх нутгийн дайчид” дуу анх удаа эгшиглэх юм байна.

Уг дууны хөгжмийг Д.Чулуун бичсэн бол дуучнаа одоогоор нууцалж байгаа гэнэ.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Sky VIP Constuction” ХХК ажиллаж байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тулаанч Г.Баяртогтох БНСУ-ын тамирчинтай Азийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 2121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-09 21:53
Mongol ohidor togloj suugaad salaadl bdag balai korea ovgoniig ahaa gej duudaadl dagaj davhiad zurag horogoo taviad bgaan taalagddaggui...ter ovgonii omno bol golog yum bilee yun boxchin
Зочин [127.0.0.xxx] 2019-12-10 08:33
шаагаад байгаарай гөлөг минь хаха
Дорнод Мөнхбат [127.0.0.xxx] 2019-12-09 21:39
Дүүд амжилт хүсье! Мундаг хөдөлмөрч тамирчин шүү

Бидэнтэй нэгдээрэй