Мөнхчулуун сангийн санаачлагаар монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль, уламжлалт ёс, зан заншил, биет болон биет бус соёлын өв, Монгол угсаатны онцлог зэргийг гэрэл зураг, дуу дүрсээр баримтжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Бидний цөөхөн монголчууд” төслийн баг өнгөрсөн хугацаанд 130 мянган км зам туулжээ.
XXI зууны зураг, дүрсний архивыг хойч үед өвлүүлэхээр бэлтгэж буй тус төслийн багийнхан энэ сарын эхнээс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд ажилласан бөгөөд энэ талаараа “Нүүр, үүдээр нь бус гал тогоонд нь, арын албаны хаалга бүрийг татаж үзмээр санагдах. Бас “Их айл”-ын авдар саванд нь байгаа түүх бүрийг ухмаар байна” гэсэн юм.
МҮОНРТ “Бидний цөөхөн монголчууд”-ын нүдээр – 6 | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.