Шууд Chart

Австрали дахь монголчууд хандив өгөв

2019-12-10 09:34:11

Австралид сурч, ажиллан амьдарч буй монгол иргэд, Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд Австралийн зарим мужид дэгдээд буй ойн түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад сэтгэл санаа, санхүүгийн бага болтугай дэмжлэг үзүүлэх зорилгоор богино хугацаанд 5000 долларын хандив цуглуулсан бөгөөд хандивыг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгөв.

Австралийн Улаан загалмайн олон нийттэй харилцах албаны захирал Белинда Димовски “Энэхүү хандивыг зохион байгуулсан монголчуудад талархал илэрхийлж байна. Та бүхний өгч буй хандив зөвхөн өнөөдрийн тусламж биш байгаль дэлхийг эргэн сэргээхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр” гэж онцолжээ. 


Австрали дахь монголчууд хандив өгөв   
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-12-10 10:50
Bayar hurgie.auvstraliin mongolchuud uneheer evtei shu...good...

Бидэнтэй нэгдээрэй