Шууд Chart

Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар дуучин Ч.Бат-Эрдэнэ томилогджээ

2019-12-10 14:26:12

Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ томилогджээ.

Өмнө нь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн ажиллаж байсан ч хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн зургаадугаар сард халах шийдвэр гаргасан юм.

Ийнхүү тус албаны үүргийг Э.Цэнд-Аюуш түр орлон гүйцэтгэж байсан бол Ч.Бат-Эрдэнэ албан ёсоор томилогдож, удирдлагатай болов.

Ч.Бат-Эрдэнэ өмнө нь Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын дээд сургуулийн захирал, тус сургуулийн салбар бүжгийн сургуулийн захирлын алба хашиж байсан юм. 

Зохиолын дууны "ханхүү" гэгдэж явсан тэрбээр 2000 онд туурвисан "Хонхны нулимс" дугаараа олонд танигдсанаас хойш дуучин Э.Оюумаатай хослон дөрвөн цомог, бие даасан дөрвөн цомог гаргаж,  долоон удаа бие даасан тоглолтоо хийжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар дуучин Ч.Бат-Эрдэнэ томилогджээ  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй