
“Зун” продакшны дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ хөгжмийн хамт “Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгосон билээ. Тэгвэл энэ удаа Монгол ардын уртын дуу “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ.
Уг дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин бүсгүй яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээж байна.
Намуухан хэрнээ аялгуу, хөг дан сайтай, бүүвэйн дуу шиг сэтгэлд нэвчтэл дуулсан энэхүү уран бүтээл бухимдал, стресс дүүрэн энэ цаг үед сэтгэлийг тань тайвшруулах биз ээ.
Ийнхүү уншигч танаа түүний дуулсан хувилбараар хүргэе.
Дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.