Шууд Chart

Архангай аймаг хувийн мал эмнэлэг байгуулагдсаны 20 жилийн ойгоо тэмдэглэлээ

2019-12-12 16:06:47

Монголын үндэсний мал эмнэлгийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн мал эмнэлгийн газартай хамтран Архангай аймагт шинжлэх ухааны мал эмнэлгийн алба үүсэн байгуулагдсаны 96, хувийн мал эмнэлэг байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж байна. 

Энэхүү 20 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Батсүх тэргүүтэй Мал эмнэлгийн ерөнхий газар болон Архангай аймгийн удирдлагууд, 19 сумын 47 хувийн мал эмнэлгийн дарга, бага эмч нар хамрагдан баярын хурлаа хийлээ.

Ойн хүрээнд  баяраа тэмдэглэж байгаа хувийн мал эмнэлгийн дарга, эмч нарын дунд спортын арга хэмжээ, хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулсан юм. 

1999 онд анх бүх нийтээр мал эмнэлгийн анхан шатны үйлчилгээг хувьчилж мал эмнэлгийн үйлчилгээ хувийн мал эмнэлгээр дамжиж иргэдэд хүрдэг болсон.

Тэр үед Архангай аймгийн хэмжээнд 25 хувийн мал эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан бол одоогийн байдлаар нийт 47 аж ахуй нэгжид 120 гаруй малын их, бага эмч нар ажиллаж байна.

Мөн сумдын мал эмнэлгийн тасаг, аймгийн мал эмнэлэгтэй нийлээд 180 гаруй малын эмч мэргэжилтнүүд мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, хүн амыг эрүүл хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Архангай аймаг хувийн мал эмнэлэг байгуулагдсаны 20 жилийн ойгоо тэмдэглэлээ  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй