Шууд Chart

“Үр” кино өнөөдрөөс үзэгчдэд хүрч эхэллээ

2019-12-12 16:22:11

Залуу найруулагч Chen бие даасан анхны бүтээлээ өнөөдрөөс үзэгчдэд хүрч эхэллээ. “Үр” киног “Dream” энтертайнмент бүтээсэн бөгөөд ерөнхий продюсероор Б.Ууганбаатар, Э.Даажамба, зураачаар М.Баяржаргал, зураглаачаар Ц.Цэрэндорж, нүүр хувиргагчаар Г.Хос-Эрдэнэ, тулааны найруулагчаар М.Наранбаатар нар ажилласан байна.

Гол дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, жүжигчин Б.Эрдэнэчимэг, Т.Билэгжаргал, Д.Хосбаяр,Г.Билгүүн, туслах дүрүүдэд Б.Дэлгэрмөрөн, Я.Билгүүнсар, Д.Төмөрбаатар, реппер Roockie буюу У.Мөнхбагана тогложээ.

Дашрамд сонирхуулахад, уг кинонд гарах үйл явдал 2003 онд нэгэн гэр бүлд тохиолдсоноос сэдэвлэсэн гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Үр” кино өнөөдрөөс үзэгчдэд хүрч эхэллээ  
Үзсэн: 1805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй