Шууд Chart

Нидерландын эмэгтэйчүүд анх удаа аваргаллаа

2019-12-16 09:37:07

Эмэгтэйчүүдийн гандболын ДАШТ арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 15-ны хооронд Япон Улсын гурван хотод зэрэг зохион байгуулагдаж, Нидерландын эмэгтэйчүүд анх удаа аваргаллаа.

Уг тэмцээнл зургаан тивийн 24 баг өрсөлдсөн бөгөөд алтан медалийн тоглолт Кумамото хотын Парк Домэ ордонд болж, Нидерланд улс, Испани улстай учраа таарч, 30-29 харьцаатай хожиж, түүхэндээ анх удаа аваргын цомыг хүртлээ.

Харин хүрэл медалийн тоглолтонд ОХУ болон Норвеги улсуудын баг тамирчид тааран тоглож ОХУ-ын шигшээ баг 33-28 гэсэн харьцаатай ялж, дэлхийн аваргаас тав дахь медалиа авав.

Тэд өмнө нь 2001, 2005, 2007, 2009 онд ДАШТ-нд түрүүлж байсан хүчирхэг баг юм.

Энэ удаагийн ДАШТ-ний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Нидерландын шигшээ багийн Еставана Полман тодорчээ.

Мөн шилдэг мэргэн буучаар Нидерландын шигшээ багийн Лойс Аббинг 71 гоолтойгоор шалгарав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нидерландын эмэгтэйчүүд анх удаа аваргаллаа  
Үзсэн: 1356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй