
Орхон аймагт өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, техникийн шинжлэх ухааны доктор, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал агсан Ш.Отгонбилэгийн гэгээн дурсгалд зориулж “Үзгэн хөшөө” босгов.
Тус хөшөөний нээлтэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ш.Отгонбилэгийн гэргий Д.Туяа болон үйлдвэр, орон нутгийн удирдлагууд хүрэлцэн иржээ.
“Үзгэн хөшөө”-ний загварыг тус үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн инженер А.Соджаргал 2011 онд анх гаргаж байсан аж.
Тэрбээр олноо ШО дарга хэмээн хүндлэгддэг байсан нэрийг нь дурсаж шоо дүрсэн дээр үзэг суурилуулжээ.
Суурийн шоог өнцөгдүүлж байрлуулсан нь Ш.Отгонбилэг агсныг “Эрдэнэт” үйлдвэрийг олон жил удирдахдаа гарамгай манлайлагч байсныг нь илэрхийлсэн явдал бөгөөд гантиган цагаан үзэг нь түүний хэрэглэдэг байсан үзгийг бэлгэдсэн байна.
Тус хөшөөг байгуулахад нийт 17 сая төгрөг зарцуулж, Ш.Отгонбилэгийн нэрэмжит гудамжинд байрлуулжээ.
Ш.Отгонбилэгийн гэгээн дурсгалд зориулж “Үзгэн хөшөө” босгожээ | ||
Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.