Шууд Chart

НҮБ-ын гишүүн орнуудыг уриаллаа

2014-03-19 09:14:34

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссийн ээлжит 58 дугаар чуулган Нью-Йорк хотноо энэ сарын 10-аас эхлэн амжилттай үргэлжилж байгаа билээ. Чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буй уулзалт, хэлэлцүүлгийн нэг болох Мянганы хөгжлийн зорилт, түүний дотор охид эмэгтэйчүүдэд чиглэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт ба ололт, амжилт сэдэвт хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал үг хэллээ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн гуравдугаар сарын зургааны өдөр үзэглэсэн гэр бүлийн хучирхийллийн бүх хэлбэрийг гэмт хэргийн түвшинд үзэж хэрэгтнийг хуулийн өмнө хатуу хариуцлага хулээлгэх итгэмжлэлийг онцгойлон дурдаж, энэ нь манай орны жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход ач холбогдол бүхий цаг үеэ олсон алхам гэдгийг онцлон хэлсэн байна. Мөн 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод дурдсан охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсныг тэмдэглэж, цаашид энэхүү амжилтаа бататган хүлээсэн үүргээ биелүүлж, идэвхи зүтгэл гарган ажиллахаа мэдэгджээ.
Мөн алдаа, ололт амжилтаа хуваалцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг НҮБ болон түүний гишүүн орнууд, олон улсын нийгэмлэгт уриалсан байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

НҮБ-ын гишүүн орнуудыг уриаллаа  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй