Шууд Chart

Нийслэлд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна

2014-03-19 09:18:42

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг хотын зүүн хэсэгт барихаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, логистикийн төв болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг.

Энэ дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  батлалаа.
 
Тус ажлын хэсэг Засаг даргын захирамжийн дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ачаа тээврийн терминалуудын өнөөгийн байдалд аттестатчилал явуулан дүнг нь Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй