
МҮОНТ-ийн Кино нэвтрүүлгийн “16 мм” төслийн албанаас санаачлан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Х.Мэргэн агсны дурсгалыг хүндэтгэн өнөөдөр “Кино орчуулгын өнөөгийн шаардлага, уншлагын уран чадвар” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Үүнийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал удирдан зохион байгуулж байгаа бол хэлэлцүүлэгт профессор багш Д.Дүгэрээ, Монгол Улсын ардын жүжигчин Г.Равдан, гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар нар оролцож семинар хичээл заах юм.
Профессор багш Д.Дүгэрээ
Энэ үеэр сэтгүүлч Г.Золжаргалаас дараах тодруулгыг авсан юм.
Тэрбээр “1967 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн МҮОНТ өнөөдрийг хүртэл нэг л үүрэг чиглэлтэй байсан. Энэ нь соён гэгээрүүлэх, боловсрол олгох, мэдээлэл өгөх юм. Харин соён гэгээрүүлэх дотор дэлхий ертөнцийн түмэн байдлыг танилцуулахдаа бид гадаад ертөнц, дотоод амьдралаа кино бүтээлээр харуулдаг. Үүний нэг хэсэг нь гадаадын киног эх хэлнээ орчуулан буулгах явдал юм. Энэ төрөлд үе үеийн шилдэг орчуулагч, редактор ажиллаж байсан. Тэдний нэг нь Хасбаатарын Мэргэн агсан билээ. Иймд түүний дурсгалыг хүндэтгэн өнөөдөр дээрх арга хэмжээг зохион байгуулж байна.
МҮОНТ-д орчуулгын дэг жаяг, сургууль бий болсон. Харин одоо үе солигдож байна. Энэ цаг үед бид тэрхүү дэг жаягийг залуучууддаа өвлүүлэн үлдээх ёстой. Гагцхүү зөвийг нь үү, бурууг нь уу гэдгийг үргэлж бодож байх ёстой. Тиймээс өнөөдөр бид орчуулагч, редакторуудынхаа дунд эх хэлний ахмад зүтгэлтнүүдээ урьж, яриа өрнүүлж байна. Цаашид ч үргэлжлэх байх” гэсэн юм.







Нэрт орчуулагч Х.Мэргэн агсны дурсгалыг хүндэтгэн хэлэлцүүлэг зохион байгуулж байна | ||
Үзсэн: 1872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.