Шууд Chart

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны замыг концессийн гэрээгээр барина

2014-03-19 09:57:47

Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулах тухай бүтээн байгуулалтын ажлыг тусгасан.

Энэ зорилтын дагуу Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай концессийн гэрээ байгуулжээ.
 
Гэрээ нь концессийн барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих бөгөөд концесс эзэмшигч нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 1000 км транзит тээврийн хурдны автозамыг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, 30 жилийн хугацаанд ашиглан, түүний дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх ажээ.
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны эл автозамыг байгуулснаар дотоодын дэд бүтэц болоод эдийн засгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулахаас гадна ОХУ болон БНХАУ-ын хооронд дамжин өнгөрөх транзит тээврийн эргэлт манай улсаар дамжих бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.
 
Төслийн барилгын ажилд ойролцоогоор 5500-7000 инженер, техникийн ажилчид шаардлагатай ба хурдны автозамыг дагаад тээвэр ложистикийн болон бусад үйлдвэр, үйлчилгээний шинэ төвүүд бий болно. Хурдны авто замаар зорчих дотоодын тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрийг холбогдох хууль тогтоомж, төслийн эдийн засгийн хувьд үр ашигтай байх зарчмуудыг үндэслэн авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж тогтоохоор тус гэрээнд тусгасан байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны замыг концессийн гэрээгээр барина  
Үзсэн: 2277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй