
Архангай аймгийн төв Цэцэрлэг хот сүүлийн 4-5 жилийн хугацаанд аймаг, сумын удирдлагуудын зүгээс хоггүй байх талд анхаарч хогны асуудалд нэлээн хөрөнгө зарцуулжээ.
Цэцэрлэг хот доторх 6500 гаруй айл өрхийн хог хаягдлыг “Хот тохижилт” ААТҮГ сар бүр гарфикын дагуу ачсанаар гэр хороолол дунд эзэнгүй хог хаягдал үүсдэг асуудал арилсан байна.
Мөн үйл ажиллагаа явуулж буй 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг гэрээ байгуулан ачиж байгаа нь дураараа энд тэнд, хогийн савны гадна талд хог асгадаг байдал цэгцэрч, уламжлал болсныг “Хот тохижилт” ААТҮГ-ын дарга Л.Батбаатар хэлж байна.
Цэцэрлэг хот буюу Эрдэнэбулган сум нь алслагдсан нэг, төв дотроо зургаан багтай. Энэ зургаан багт зургаан хогны машин хог тээвэрлэдэг байна. Жилээс жилд машиныхаа хүчин чадлаас хамаарч ачигчийн орон тоог нэмж ажиллуулдаг байна.
Цаашид Цэцэрлэг хотыг хоггүй, цэвэр цэмцгэр хот болгоход сургалт, сурталчилгааны ажил чухал байна. Мөн хүүхэд багачууд болон иргэдийн ухамсарт нөлөөлөх ажлуудыг түлхүү хийх гэнэ.
Архангай аймгийн “Хот тохижилт” ААТҮГ-т ирэх 2020 онд хог тээвэрлэх тусгай зориулалтын нэг машиныг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэж өгч байгаа аж.
Ингээд хажуугаар нь нөлөөллийн ажлуудаа хийж, ил задгай хог хаягдал хаяхгүй болчихвол Цэцэрлэг хот улам өнгөтэй харагдах юм.
Архангай аймаг хоггүй болно | ||
Үзсэн: 3170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.