Шууд Chart

Мөсөн зочид буудал нээлтээ хийлээ

2019-12-18 16:43:06

Швед улсын Юккасъярвиа гэх бүс нутагт хамгийн анхны мөсөн зочид буудлыг 1989 онд бүтээн байгуулж байжээ. Үүнээс хойш жил бүр энэхүү мөсөн зочид буудлыг шинэчлэн бүтээдэг уламжлал тогтжээ.

Энэ жилийн мөсөн зочид буудлыг сэргээх, дахин бүтээх ажилд 16 улсын 33 уран бүтээлч оролцсон байна. Жил бүр олон зуун жуулчны анхаарлыг татдаг энэхүү зочид буудлыг барих ажил гуравдугаар сард эхэлдэг юм.

Торне гэх голоос 2500 тонн мөсийг хагалан авч, хүйтэн зооринд аравдугаар сарыг хүртэл хадгалдаг аж. 2019 оны мөсөн зочид буудлыг барихад 1000 орчим мөсөн хавтан оржээ.

Анхны мөсөн зочид буудлыг 1989 онд бүтээн байгуулснаас хойш нэг сая гаруй жуулчин энэхүү өвөрмөц буудлыг үзэхээр зорин очжээ. Жуулчид энэ зочид буудалд гурван шөнийг өнгөрүүлэхийн тулд 1413 ам.долларыг төлдөг төдийгүй хоёр шөнийг дулаан, нэг шөнийг мөсөн өрөөнд өнгөрүүлдэг юм.

  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мөсөн зочид буудал нээлтээ хийлээ  
Үзсэн: 1673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-21 09:36
Үнэхээр гайхамшигтай, маш сайхан байна.

Бидэнтэй нэгдээрэй