
Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголын соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээ Бээжин, Хөх хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэ хүрээнд гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн Монголын нүүдэлчин ард түмний ахуй соёл, үзэсгэлэнт байгалийг харуулсан “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн бүтээлийг дэлгэн Хятадын ард түмэнд хүрсэн.
Тэгвэл энэ сарын 21-28-ны хооронд “BlueMon” арт галирейд үргэлжлэн гарах гэж байна.
Үзэсгэлэн 40 зургаас бүрдэх бөгөөд Монголын нүүдэлчдийн соёл, онгон байгальтайгаа одоог хүртэл харилцан шүтэлцэж оршиж байгаа зүй тогтлыг илэрхийлсэн юм.
Сонирхуулахад тэрбээр 2011 оноос Монгол орноо тойрон аялаж, хүн бүхний очиж үзэхийг хүсдэг өвөрмөц тогтоцтой, үзэмжит гоо байгалийг гэрэл зурагтаа буулгажээ. Ийнхүү 2012 онд Улаанбаатар хотноо бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргасан аж.
Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэн энэ сарын 21-нд нээгдэнэ | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.