Шууд Chart

Гурван улсын циркчдын хамтарсан тоглолт өнөөдөр эхэлнэ

2019-12-19 10:53:31

Монгол, ОХУ, БНХАУ-ын циркчдийн хамтарсан тоглолт өнөөдөр “АСА” циркт болно. Өвлийн өвгөн, цасан охид оролцсон уг шоу тоглолт, циркийн үзүүлбэр маргаш, мөн энэ 28,29-нд 14:30, 18:00 цагаас үргэлжлэх юм байна.

“Том хамарт одой” жүжиг

Хүүхэд багачуудад зориулсан уг сүлд модны наадамд Монголын хүүхэлдэйн театр Дэлхийн сонгодог зохиол “Том хамарт одой” жүжиг, циркийн үзүүлбэрүүд, Perfect Dance Show-ны ялагч “Шинэ үе” хамтлаг, Авьяаслаг шоуны шилдэг оролцогч дуучин А.Энжи, Диснейн үлгэрийн баатрууд, өвлийн өвөө цасан охидын хамт оролцоно.

Тоглолт энэ сарын 21,22-нд 10:30, 12:30, 15:00 цагаас МҮЭСТО болно.

Том толгойтын шинэ жил

Хүүхэд багачуудад зориулсан кино болох “Том дөрвөн толгой”, “Том зургаан толгой”, “Том амжилт” цувралын гол дүрийн Баатараа, Золбоо хоёр шинэ жилийн баяраа тэмдэглэх гэнэ.

Энэ сарын 21-нд 11:00 цагаас эхлэх тус баяр “Улаанбаатар палас”-т болно.

Кремлийн сүлд модны наадам

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) зохион явуулдаг "Кремлийн сүлд модны наадам" болно. Уг наадам 30 жилийн дараа дахин зохион байгуулагдах гэж буйгаараа онцлог юм. Тоглолтын найруулагчаар 2001 оноос 2013 он хүртэл хугацаанд Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулсан Валерий Шевченко ажиллах ба сүлд модны наадамд 150 гаруй уран бүтээлч оролцох гэнэ.

Сүлд модны наадам энэ сарын 22-25-ны хооронд 15:00 цагаас РЦНК-д болно.

Үзэсгэлэнт Гүнж ба Жонон

Эх зохиолыг Францын алдарт зохиолч Шарль Перро бичсэн гэдэг. Гэвч энэ зохиол нь одоогийн бидний мэдэх “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” зохиолоос тэс өөр ажээ. 1740 онд үлгэрийн зохиолчид эмхэтгэн ном болгон хэвлүүлсэн “Walt Disney” хүүхэлдэйн кино хийж үзэгчдэд хүргэжээ.

Энэ сарын 26-28-ны хооронд 13:00, 16:00 цагаас “The Corporate Hotel and Convention Centre”-ийн концертын их танхимд болно.

Snow Melody 2020

Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг "Snow Melody-2020" шинэ жилийн баярын концерт болно. Тоглолтод улсын Филармоний Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, Морин хуурын чуулга, Удирдаачид, Гоцлол дуучид хөгжимчид болон зочин уран бүтээлчид оролцох юм. Дэлхийн болон Монголын сор болсон шилмэл сонгодог жааз бүтээлүүдээс гадна, уг баярын гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн шилдэг Дуурь, мюзикл, киноны дуу хөгжмүүдээс эгшиглэх аж.

Энэ сарын 27-нд болох уг концерт Соёлын төв өргөөнд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гурван улсын циркчдын хамтарсан тоглолт өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй