
Удаан хугацааны турш уран бүтээлийн завсарлага аваад байсан “Нөлөө” хамтлаг шинэхэн уран бүтээлээрээ үзэгч, сонсогчидтойгоо уулзаж байна. Зургаан жилийн турш нам гүм байсан тэд энэ удаа Б.Нүүдэл, Муба нарын бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирж байгаа юм. Тус хамтлагийнхан энэ удаад “Үнэн бай” дуугаа дүрсжүүлжээ.
Дууны үгийг Б.Нүүдэл, аяыг Төөгөө бичиж, хөгжмийн найруулгыг Туана гүйцэтгэсэн бөгөөд клипийг Orgil /BLACKEYES/, продюссерийг хамтлагийн гишүүн Муба хийжээ. Харсан хязгаар, сонгосон замдаа халтирч хазайхгүй, хоронд хууртахгүй, хүсэл мөрөөдөлдөө чин үнэн байхыг илэрхийлж, уриалсан уг бүтээл цахим орчинд тавигдсан даруйдаа 70 мянган хандалт авчээ.
“Нөлөө” хамтлагийн хувьд уран бүтээлдээ үндэсний биет бус өв болох ерөөл магтаал, хөөмий, хархираа зэргийг шингээж тасралтгүй уран бүтээлээ туурвих ажээ.
“Нөлөө” хамтлаг “Үнэн бай” дуугаа дүрсжүүлжээ | ||
Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.