
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах "Өвлийн олимпийг зохион байгуулах газрыг сонгох хороо БНСУ-ын Гангвон мужид 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийн наадмыг зохиох санал дэвшүүллээ. ОУОХ энэ саналыг хүлээн авч, БНСУ-тай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийнэ" гэжээ.
Олимпийн наадмыг зохион байгуулах газрыг шалгаруулах механизмын дагуу БНСУ дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадмыг зохион байгуулах магадлал өндөр буй юм байна.
Хэрвээ БНСУ-ын санал дэмжлэг авах юм бол тус улсын Гангвон мужийн Пёнчан, Гангнеун хотуудад 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийн наадам болох аж.
Пёнчан хотод 2018 онд өвлийн олимп зохиогдсон юм. ОУОХ-ны гишүүн Октавиан Морариугаар ахлуулсан комисс ирэх оны зургаадугаар сард энэхүү саналыг эцэслэн шийдвэрлэх юм байна.
БНСУ-ын Гангвон муж 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийг зохиох санал дэвшүүлжээ | ||
Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.