![](/uploads/201403/news/thumb/500e75f0b154292316d43506b775ffa2_x3.jpg)
Шинэчлэлийн Засгийн газрын "11-11" төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой байдаг. Энэ удаа "11-11" төвийн “Уулзах цаг” цахим ярилцлагын зочноор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан оролцож, иргэдийн асуултад хариулах үеэр 3500 гаруй иргэн утсаар болон цахим хэлбэрээр хандаж, мэдээлэл авлаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлснээр ирж байгаа асуултын дийлэнх нь тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой байна.
Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын нэгнээс эхлэн нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэрээр 200.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27.0 мянган төгрөгөөр, 600.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22.0 мянган төгрөгөөр, 600.0 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180.3 мянган төгрөг байсныг 207.3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145.2 мянган төгрөг байсныг 172.2 төгрөг болгон шинэчлэн тогтоосныг НДЕГ-ын дарга хэллээ .
Улсын хэмжээнд байгаа 318.000 орчим тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20.0 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Мөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан иргэдийн тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдсэн байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-д өөрчлөлт орсныг НДЕГ-ын дарга хэллээ. Энэ өөрчлөлтөөр дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эсвэл нас харгалзахгүйгээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр 1991-1994 онд тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамруулан бүртгэж байна гэлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан “11 11” төвд ажиллалаа | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.