Шууд Chart

А.Сотникова дэлхийн аваргад өрсөлдөхгүй

2014-03-20 02:52:34

Өнгөрсөн сард болсон Сочийн өвлийн олимпийн эмэгтэй уран гулгалтын олимпийн аварга Аделина Сотникова энэ сарын 24-нд эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр болжээ. 

ОХУ-ын 17 настай залуу аваргын оронд залуу тамирчин Юлия Липницкая, Анна Погорилая нар дэлхийн аваргад оролцохоор багийн бүрэлдэхүүнд багтсан байна. 

Сотникова чухам ямар шалтгааны улмаас дэлхийн аваргаас татгалзсан талаар одоохондоо түүний дасгалжуулагч болон ОХУ-ын уран гулгалтын холбооноос ч ямар нэг тайлбар хийгээгүй байна. Тамирчин бүсгүй өөрөө ч мөн албан ёсоор мэдэгдэл гаргаагүй байна.
 
Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-нд Японы Сайтама хотод болно. Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд аваргуудыг тодруулах юм. 
Нийтэлсэн: О.Энхмаа

А.Сотникова дэлхийн аваргад өрсөлдөхгүй  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй