![](/uploads/201403/news/thumb/07966146125e34b3658809eac1430416_x3.jpg)
Монгол Улс дахь боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох, Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төрийн холбогдох байгууллагуудад танилцуулж, ажлыг нь уялдуулах зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнөөдөр “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн ес нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байна. Энэ нь хилийн боомтууд дээр хэт олон шат дамжлага бий болгох, ачаалал түгжрэл үүсгэх, цаашлаад авлигын уурхай болох шалтгаан болж байна гэж үзжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн хэлснээр ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн боомт бүр дээр Боомтын захиргаа ажиллаж, төрийн олон байгууллагын үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлэхээр болсон байна.
Цаашид боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж өргөтгөл хийхээс гадна хил гаалийн хяналт тавьдаг дөрвөн байгууллагын давхар давхар бүртгэл, шалгалтыг нэг дамжлагад оруулах, ажилтнуудыг нь бэлэн мөнгөтэй харьцдаггүй болгож ажлыг нь цахимжуулах чиглэлээр дорвитой шинэчлэл хийнэ холбогдох албаныхан хэллээ.
Хилийн боомтуудыг ирэх сараас шинэчилнэ | ||
Үзсэн: 469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.