Тагнуулын ерөнхий газрын Төв аймаг дахь тагнуулын хэлтэс байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Төрийн нууцын хэлтэс, Олон нийттэй харилцах алба, Төв аймаг дахь тагнуулын хэлтэстэй хамтран анх удаа “Нээлттэй хаалга”-ны өдрийг өнгөрсөн долоо хоногт Зуунмод хотод зохион байгуулжээ.
“Нээлттэй хаалга”-ны өдөр архивын явуулын гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, түүх соёлоо гадаадын тагнуулч, туршуулуудаас хамгаалж, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн тагнуулчдын гэрэл зураг, эдлэж хэрэглэж байсан хэрэглэл, буу зэвсэг болон түүхэн баримтад тулгуурлан бэлтгэсэн нэвтрүүлгийг олон нийтэд танилцуулсан байна.
Мөн Тусгай архиваас ажилласан жилийн архивын лавлагаа, цагаатгалын архивын лавлагаа, хязгаарын ба дотоодын цэргийн ангиудад алба хаасан хугацааны лавлагаа гаргаж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлжээ.
Тус “Нээлттэй хаалга”-ны өдрийг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулах бөгөөд одоогоор Ховд, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Төв аймагт зохион байгуулаад байна.
Тагнуулын ерөнхий газар нээлттэй боллоо | ||
Үзсэн: 1335 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.