Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

2019-12-25 06:35:19

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн  хагаст цас орж цасан шуурга шуурна.

2019 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын  нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын  нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй