Шууд Chart

Хоёр их аварга ирэх сард жигүүрээ тэргүүлж барилдана

2019-12-25 10:41:17

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ чансаа шинэчлэгджээ.

Ирэх нэгдүгээр сард макүүчи буюу дээд зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлэх бол баруун жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэх юм байна.

Ирэх сард хоёр Монгол сүмоч жюүрёогоос макүүчид дэвшин барилдахаар болсон. Тодруулбал, арваннэгдүгээр сарын кюүшюү башёд жюүрёог тэргүүлэн барилдсан Азүмарү С.Тодбилэг маэгаширагийн зүүн жигүүрийн 15-д, Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн 17-д эрэмбэлэгдсэн байна.

Түүнчлэн ирэх оны эхний башёд жюүрёогийн баруун жигүүрийг Чиёошима Г.Мөнхсайхан тэргүүлэх бол Миторюү Б.Төрболд жюүрёогийн баруун жигүүрийн дөрөв, Дайшохо Ч.Шижирбаяр баруун жигүрийн тавд, Ичиножёо А.Ичинноров зүүн жигүүрийн долоод, Кёокүшюхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн ес, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ баруун жигүүрийн 13-т, Хоошорюү С.Бямбасүрэн зүүн жигүүрийн 14-т, Сакигакэ Я.Баттүшиг зүүн жигүүрийн 14-т тус тус эрэмбэлэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоёр их аварга ирэх сард жигүүрээ тэргүүлж барилдана   
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй