![](/uploads/201403/news/thumb/78567525e319d8213582c52bccdeb12c_x3.jpg)
Монгол улсын Стандартчилал, хэмжилзүйн газар, Германы Стандартчиллын институт (DIN)-тэй хамтран “Зам тээврийн салбарын стандартчилал” сэдвийн дор Герман улсын стандартын тотолцоо, өнөөгийн байдал цаашдын хандлагын талаар танилцуулах уулзалтыг зохион байгуулахаар болжээ.
Уулзалтад Германы стандартчиллын институтын барилга, иргэний байгууламжийн салбарын нарийн бичгийн дарга Маттиас Вите, төслийн менежер Лилиан Панек нар илтгэл тавих аж.
Танилцуулах уулзалт маргааш Стандартчилал, хэмжил зүйн газарт 14:00-17:00 цагийн хооронд болно гэж Стандартчилал, хэмжил зүйн газар, Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсээс мэдээллээ.
Германы зам тээврийн салбарын стандартчиллаас туршлага судална | ||
Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.